СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-28

БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.
Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам

  • Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ .
  • Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.
  • Тухайлсан  нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана.
  • Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
150.129.141.100

Монголоос Солонгост сууж байгаа элчингийнхэнг солиочээ, ер иргэддээ үйлчилдэггүй, хаалга үүдээ цоожилчихоод үйлчлэхгүй гээд, хүний гар дагуулж харсан өлөн царайтай, ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй сэтгэлгүй хогийн юмнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж хангамж эдлүүлж суулгаж байх гэж дээ эргүүлэн татаачээ ерөнхийлөгчөө.

Зочин
2 жилийн өмнө
58.142.34.187

Солонгост байгаа монгол элчингийн ажилчид байхгүй бол бараг дээр монгол хүмүүсийнхээ төлөө ёстой хөдлөхгүй шийдвэр гаргаж чадахгүй утсаа ч авахгүй эд нарыг татан буулгаач одоо хүмүүс онгоц суудал олдохгүй хэдэн имигрёшн сахиад тэд нар онгоц чөлөөтэй нисэж байгаа гээд нохой шиг хөөх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.