СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-20

ОХУ-д саатсан онгоцны зорчигчид "МИАТ"-ийн онгоцоор Челябинск руу нисэхээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан "Аэромонголиа" компанийн А319 агаарын хөлөг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж, түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон "Аэрмонголиа" компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байгаа аж.

Зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор "Аэрмонголиа" компани "МИАТ" компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгсөн тул "МИАТ"-ийн онгоц 17:00 цагт Челябинск руу нисэхээр болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.