Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №3 Joni Mitchell, "Blue"
Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №3 Joni Mitchell, "Blue"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Joni Mitchell, 'Blue'

Гарсан он: 1971 он
Төрөл: Фолк, Фолк рок
Үргэлжлэх хугацаа: 35:41
Лэбэл: Reprise

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан нэгэн өвөрмөц цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол Канадын дуу зохиогч, дуучин Жони Митчелийн дөрөв дэх цомог болох "Blue" байх болно. Цомгийн талаар өгүүлэхээсээ өмнө Жони Митчелийн талаар товч мэдээлэл хүргэхэд тэрээр ихэвчлэн гүн ухаан, нийгмийн үзэл бодлоо илэрхийлсэн дуу зохиодог бөгөөд хөгжмийн урсгал чиглэлийн хувьд фолк, жазз урсгалаар дагнадаг байна. Түүний оргил үе бол 60, 70-аад он байсан ба карьераанхаа туршид есөн удаа гремми шагнал хүртсэн 20-р зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлч юм. Өнөөдөр бидний танилцуулж буй "Blue" цомгийг алдарт Нью Йорк Таймс сонин "Blue цомог бол 20-р зууны хөгжмийн ертөнцийг төлөөлөх шилдэг 25 цомгийн нэг" хэмээн тодорхойлсон байдаг. Ерөөс "Blue" цомгийг хөгжим судлаачид бүх цаг үеийн хамгийн агуу цомгийн нэг хэмээн үздэг байна. Хэдийгээр Жони Митчелийн дуунууд илүү өргөн цар хүрээтэй сэдвийг хамардаг ч "Blu"e цомгийн дуунууд нь хайр сэтгэл, сэтгэл гутралын өнгө аястай байдаг нь цомгийг бичүүлэх явцад түүний хувийн амьдралд гарсан өөрчлөлт хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. Тэрээр дуучин Грем Нешээс салж, Жеймс Тайлортой /зургаан удаагийн Греммигийн шагналт/ хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь уран бүтээлд нь шууд тусгалаа олсон байна. Тэр ч бүү хэл цомгийн хэд хэдэн гол дууны бичлэгт Жеймс Тайлор гитарыг нь тоглосон байдаг. Нийтлэлийн эхэнд эгшиглэглэж буй "Carey' хэмээх дуу бол цомгийн эхний бөгөөд хамгийн алдартай сингл нь юм. 

Жони Митчел зөвхөн дуу зохиож дуулахаас гадна маш чадварлаг хөгжимчин байлаа. "Blue" цомгийн хоёр дахь сингл болох "California" дууг толилуулж байна. 

"Blue" цомог:

А тал:

1. "All I Want" 3:34
2. "My Old Man" 3:34
3. "Little Green" 3:27
4. "Carey" 3:02
5. "Blue" 3:05

В тал:

6. "California" 3:51
7. "This Flight Tonight" 2:51
8. "River" 4:04
9. "A Case of You" 4:22
10. "The Last Time I Saw Richard" 4:15 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл