СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-20

Бүх нийтийн амралтын өдрүүдэд 149 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бүх нийтийн амралтын өдрүүдэд /07.09-19/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, үер усны болон зам тээврийн нийт 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.

Харин дээрх аюулт үзэгдэл, дуудлагын улмаас усны ослоор 29 хүн, зам тээврийн ослоор 2 хүн амь насаа алдсан байна.

Тодруулбал, Архангай аймагт 1, Баян-Өлгий аймагт 1, Баянхонгор аймагт 3, Булган аймагт 2, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Дундговь аймагт 4, Сэлэнгэ аймагт 4, Төв аймагт 2, Хэнтий аймагт 4, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 2, аж.

Мөн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Батцэнгэл суманд 5 гэр, 2 автомашин, 1 мотоцикль, 4,438 мал, Ихтамир суманд 1 гэр, 381 мал, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 2, Бүрд суманд 2, Хайрхандулаан суманд 1 гэр, Бат-Өлзий суманд 4 өрх айлын 208 мал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 2, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2, Өмнөдэлгэр суманд 1, Хэрлэн суманд 4 гэр, нийслэлийн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.