Багдадын захад тэсрэх бөмбөгийн халдлага болж, 25 хүн амь үрэгджээ

Иракийн нийслэл Багдад хотын хүн хөдөлгөөн ихтэй худалдааны захад тэсрэх бөмбөгийн халдлага болж, 25 орчим хүн амь үрэгдэн, хэдэн арван хүн шархаджээ.

Исламын улсуудын "Эйд ал-Ада" баярт бэлдэж байсан иргэдийн улмаас "Аль-Вухайлат" захад их хэмжээний худалдан авагч цуглараад байсан аж.

 119493361 mediaitem119493358

Уг халдлага нь Багдадад сүүлийн зургаан сарын хугацаанд тохиосон хамгийн аюултай бөмбөгдөлт байжээ. Түүнчлэн зарим дэлгүүрүүд шатсан гэж мэдээлсэн байна.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадими тус захын аюулгүй байдлыг хариуцсан Цагдаагийн хорооны командлагчийг баривчлах тушаал өгч, мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.