СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-20

Б.Ундармаагийн 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.82.100

Удахгуй нехер Ариунболдынх нь шуух хурал болно гэнэ Нийт алдагдал 700 тэрбум гэнээ

Маам.Ганцогт
2 жилийн өмнө
66.181.161.94

Ээ ялч яахав мөнгөтээ гар бүглийг мөнгөөр зодоод бүх юмаа зөөлгөөд амарч байгаал гарана , хөрөнгийг нь хурааж гуйлагчин болгох хэрэгтээ

сос
2 жилийн өмнө
66.181.160.31

ашгүй дээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.88.68

Ял яахав. Гол нь мөнгөө наад хүнээс чинь авмаар байна.

zorigo zorigo
2 жилийн өмнө
66.181.161.67

zugeer ingeed boloo yu mongo awii lda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.