"ГССҮТ" Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 2017 оны 11 сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашигласан юм. Мөн 2020 оны 6 сард эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг байгуулав.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

214943812 1687203204823899 3585781676856833509 n

. Тухайлбал 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

215772407 1687203321490554 389747882441790819 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.