Хөвсгөлийн Хатгал нэвтрэх цэгээр зорчсон аялагчид 30 тонн хог хаягдал үүсгэжээ

Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 25 мянга гаруй дотоодын аялагч, амрагч нэвтэрч, 8,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.

Түүнчлэн ялагч, амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа аж.

Мөн ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаагаас үүдэн тус аймагт үер усны эрсдэлтэй байгааг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас сануулсан байна.

218540346 3781843705253726 2963813120077096250 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.