СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-16

Газрын тосны үнэ дөрөв дахин нэмэгдсэний улмаас дотоодод шатахууны үнэ нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Шатахуун импортлогчид литр тутамдаа 300 төгрөгөөр үнээ нэмсэн. Жишээлбэл, АИ92 бензин 1750 төгрөг болсон байна. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ хэд дахин нэмэгджээ.  

Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард нэг баррель газрын тос 18.38$ байсан бол одоо 76.69$-т хүрээд байна. Өөрөөр хэлбэл дөрөв дахин өсжээ. Харин ААН-үүд цар тахлын хүнд нөхцөлд дотооддоо шатахууны үнийг тогтвортой барихыг жил гаруй хугацаанд хичээсэн. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилснээр их хэмжээний алдагдалд хүрч, хэвийн ажиллах боломжгүй болсон тул үнэ нэмэхээс аргагүйд хүрчээ.в.

Цаашдаа ч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Учир нь шатахууны эрэлт олон улсад нэмэгдэж, өдөрт 9 сая гаруй баррельд хүрчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 жилийн өмнө
202.21.108.46

иймэрхүү мэдээнд хууртагдаад сууж байдаг монголчуудыг тэнгэр ивээг

иргэн
2 жилийн өмнө
202.21.108.46

Нээрээ тэр үед тэд 4 дахин байтугай үнээ буулгасан билүү !?!?!?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.