Жо Байден, Ангела Меркель нар "ОХУ-ын түрэмгийллийн эсрэг нэгдэнэ" гэв

АНУ болон ХБНГУ-ын удирдагчид ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хамтдаа бат зогсох болно гэж Ерөнхийлөгч Жо Байден Германы канцлер Ангела Меркелийг Вашингтонд хүлээн авах үеэрээ мэдэгджээ.

11 тэрбум ам.долларын өртөгтэй тус хоолойг ОХУ Украйн болон бусад хөрш орнуудын эсрэг хөшүүрэг болгон ашиглана гэж Цагаан ордны зүгээс үзэж байгаа бөгөөд хоёр улс энэхүү сэдэв дээр санал нийлэхгүй байгаа гэдгийг Ерөнхийлөгч Байден хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч Москвагийн удирдлагууд эрчим хүчийг зэвсэг болгон ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгийг Жо Байден болон Ангела Меркель нар онцолжээ. Тэд мөн БНХАУ-ын ардчиллын эсрэг үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.

210715 biden merkel jm 1923

Хоёр удирдагчийн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Тэрээр мөн канцлер Ангела Меркельд хандан "Би таныг дээд хэмжээний уулзалтууд дээр санах болно" хэмээн хэлсэн байна.

2005 онд канцлер болсон хатагтай Меркель ирэх есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.