18 настай хүү Жефф Безосын хамт сансарт ниснэ

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Жефф Безосын пуужингийн компани болох "Blue Origin"-ий анхны сансрын нислэг энэ сарын 20-ны өдөр болох билээ. Тэгвэл энэхүү нислэгийн зорчигчдын нэгээр 18 настай Оливер Дэймен сонгогдсон бөгөөд ингэснээр тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн болох юм.

Гэвч тус зорчигч нь "Цагийн хуваарийн зөрчлийн улмаас" нислэгт оролцох боломжгүй болсон гэж "Blue Origin" компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Bezos Blue Origin launch1

unnamed  1

Ноён Дэймен "Blue Origin"-ий хоёр дахь сансрын нислэгт зорчих эрхтэй байсан хэдий ч дуудлага худалдааны ялагч зорчиж чадахгүй болсноор эхний нислэгт суудалтай болжээ. Гэвч тэрээр энэхүү суудлаа өөрийн хүү Оливерт шилжүүлэхээр шийдсэн байна.

Үлдсэн хоёр зорчигч нь мэдээж Ноён Безос болон түүний дүү Марк Безос нар билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.