Эмэгтэй сагсчид эрчүүдтэй тоглон бэлтгэлээ базааж байна

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ Хандгайтад базааж буй.

Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж. “Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Тиймээс энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх” хэмээн 3х3 сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Д.Лхагва-Очир хэлэв.

FB IMG 1626328134251

Манай охид эрчүүдтэй тоглох тусам ур чадвар нь сайжирч байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд “Сансар 14” багийнхныг бэлтгэлийн тоглолтод хожсон байна.

FB IMG 1626328130712
Эмэгтэй сагсчид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу 16-нд Токиог зорино. Одоогоор багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй бөгөөд тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглох юм.

FB IMG 1626328128195

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.