Пакистанд болсон автобусны ослоор Хятадын инженерүүд амиа алджээ

Пакистан улсад автобус осолдож, багадаа 13 хүн нас барсан байна. Амь насаа алдсан хохирогчдын дунд БНХАУ-ын есөн иргэн байсан ба тэд бүгд инеженрүүд байжээ.

. Харин Пакистаны эрх баригчид осол техникийн гэмтлээс үүдэлтэй хэмээн тайлбарлажээ.

Автобус Кохистан муж дахь усан цахилгаан станц руу 30 гаруй хүнийг тээвэрлэж байжээ. Уг ослоор хоёр цэрэг амь эрсэдсэн ба бусад зорчигчид хүндээр шархдаж, аврагчид нисэх онгоцоор гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. 

 119389240 523e5425 9b70 48b6 b5c8 fee93eebbffe

Дасу усан цахилгаан станцын төслийг Хятад-Пакистан улсуудын эдийн засгийн корридорын хүрээнд 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа юм. Төслийн хүрээнд автозам, төмөр зам болон дамжуулах хоолойг Хятад-Пакистаны хооронд бүтээн байгуулж байна. 

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан Пакистаны Засгийн газарт хандан уг осолд хариуцлага хүлээж, буруутай этгээдүүдийг шийтгэж, Хятадын иргэдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах шаардлага тавьжээ. 

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.