Халдварын 1159 шинэ тохиолдол батлагдаж, дөрвөн иргэн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,159 тохиолдол шинээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлын 602 нь нийслэл хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн нэг ажилтан коронавирусийн халдвар авчээ.

Түүнчлэн мөн хугацаанд . Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл

  • хөнгөн 6,652, 
  • хүндэвтэр 3,304
  • хүндэвтэр 1,039
  • маш хүнд 221 хүн байна. 

Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

FB IMG 1626235435382

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.