БИЧЛЭГ: Кубын Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаал болов
Кубын коммунист дэглэм, Засгийн газрыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулагдлаа. Уг жагсаалыг сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй томоохон жагсаал гэдгийг онцолсон байна.
Олон мянган иргэн жагсаалд нэгдсэний дараа хэдэн арван хүнийг баривчлан саатуулсан байна. Кубын иргэд эдийн засгийн хямрал, хүнс эм бэлдмэлийн дутмаг байдал, үнийн хөөрөгдөл болоод Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг эсэргүүцжээ.
Жагсаал нийслэл Хаванагаас гадна бусад хотуудад ч үргэлжилсэн байна. Тэд дарангуйллын дэглэмийг нурааж, эрх чөлөөт нийгмийг бүтээн байгуулан, өөрчлөлт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Кубын Ерөнхийлөгч Мигуэль Диаз Канал телевизийн сувгаар дамжуулан мэдэгдэл хийж, улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдалд АНУ-ыг буруутгажээ. Тус улс Кубыг тогтворгүй болгохын тулд жагсагчдыг хөлсөлсөн ба Засгийн газрыг дэмжигчдэд хандан жагсагчдын эсрэг тэмцэхийг уриалсан байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.