? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /Найм дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Долоон өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын монгол бөхчүүд нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдааны тойм болон дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолт:
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /5-2/ - Маэгашира 16 Чиёонокүни /5-2/
- Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /4-3/ - Маэгашира 5 Окиноуми /4-3/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-2/ - Маэгашира 8 Аойяама /3-4/
- Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /5-2/ - Маэгашира 8 Такарафүжи /4-3/
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /4-3/ - Комүсүби Вакатакакаге /3-4/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /7-0/ - Маэгашира 3 Тобизару /3-4/
- Ёкозүна Хакухо М.Даваажаргал /7-0/ - Маэгашира 4 Котоеко /2-5/
Их аварга Хакухо М.Даваажаргал болон Котоеко нар анх удаа учраа тааран барилдах бол Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Тобизару нар гурав дахь удаагаа учраа таарч байна. Өмнө нь хоёр удаа учраа таарахад хоёуланд нь Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.