Баяр наадмын өдөр 3327 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын улмаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн иргэдийг баяр наадмын өдрүүдэд ес хоног амраах шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.

. Үүнээс нийслэлийн 51 эмнэлэгт 6169, тусгаарлан ажиглах 14 байранд 316 иргэн, орон нутагт 316 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 6475  байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3327 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.