Н.Наранбат: Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар танилцуулагдсан Нямаагийн Наранбатын талаар “Польшийн Прокурорын газраас эрэн сурвалжлагдаж байгаа”, “Янжуур тамхи болон хар тамхины хэрэгт шалгагдаж байна” гэх мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар түүнээс тайлбар, тодруулга авсан юм.

-Таныг “Польшийн Прокурорын газраас эрэн сурвалжлагдаж байгаа” гэх зэрэг мэдээлэл гарсан байна. энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй. Миний талаар хэд хэдэн. Албан ёсоор хариу ирсний дараа тайлбар өгье гэж бодож явсаар өдий хүрчихлээ. Польшийн шүүхийн байгууллагаас тодорхойлолт ирсэн учир одоо тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй.
Манайхны “цагдаагийн тодорхойлолт” гэдэг шиг Польшийн Шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүйг нотлох бичиг нь ирсэн.

-Гэхдээ огт хэрэг үйлдээгүй байхад шалгана гэж байх уу?

-2007 онд намайг Сингапур дахь ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэгэн хүнд Польшийн виз хүсэж, Польшийн ЭСЯ-ны 1-р Нарийн бичгийн даргад хандан нот бичиж байсан юм. Гэтэл .

Гэтэл манай хэвлэлүүд янжуур тамхины хэрэгт холбогдуулж бичиж нэг үзээд, хариу тайлбар өгөхгүй, үгүйсгэхгүй болохоор нь жаахан зориг оров уу, хар тамхины хэрэгт холбогдуулан бичиж эхэлсэн. Хар тамхины хэрэг бол маш ноцтой гэдгийг та бид мэднэ. Ийм асуудалд холбогдсон хүн улс төлөөлөх нь бүү хэл өөр газар сууж байх ёстой шүү дээ.

199448134 2943519442530030 2598106372467842964 n

201379438 4463226623709657 2850932240049670759 n

205393739 191083239511546 6114607994206285378 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.