Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ

Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэхтэй холбогдуулан шуурхай хуралдлаа. Хурлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг, орон нутаг бие дааж коронавирусийн эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй.. Цаашлаад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажлыг хийх хэрэгтэй. " гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хувааж ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэдрүү чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

202545410 170914865050895 4544951146084438050 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.