ЭХЭМҮТ-өөс жирэмсэн эхчүүдийг гэртээ байхыг анхаарууллаа
Коронавирусийн халдвар улам даамжирч, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эхчүүд ихээр өвдөх болсон.
Эмнэлэгт 200 орчим жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж буй. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар хүндэрч, нас барах тохиолдлууд ч гарч байна.
ЭХЭМҮТ-өөс "Жирэмсэн эхчүүд вакцин хийлгээгүй болохоор халдвар аваад маш богино хугацаанд хүндэрч амьсгалын дутагдалд орж, аппаратанд орж байна. ЭХЭМҮТ-ийн Эрчимт Эмчилгээний Тасаг одоо "Ковидийн Эрчимт Эмчилгээ" тасаг боллоо.
Ээжүүдээ гэртээ бай, нөхрүүд нь ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиарай!!!" хэмээн анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.