Самбо бөх олимпын наадамд ороход нэг алхам ойртлоо

200373095 1468586006816477 6097771666636221370 n 01

Олон улсын олимпын хорооноос FIAS-ийн самбо бөхийн спортыг сурталчлах, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, түүнтэй холбоотой хийсэн ажил, ололт амжилтыг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

194902058 1468586043483140 3487192703924966651 n
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар олон улсын самбо бөхийн холбоог /FIAS/ түр буюу 3 жилийн хугацаатай хүлээн зөвшөөрсөн билээ. Өнгөрөгч хугацаанд олон улсын самбо бөхийн холбоо нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буйг нь өндрөөр үнэлж дээрх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү самбо бөхийн төрөл тун удахгүй олимпын наадмын хөтөлбөрт багтах боломжтой болж байна. 

Ташрамд сонирхуулахад энэ оны 10 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ зохион байгуулагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.