СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-18

🔴 LIVE: С.Баярмагнай: Ажил орлогогүй болсон иргэд эм, тариагаа авч чадахгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмагнай өөрийн санаачилгаар ковидын халдварт өртөж гэртээ тусгаарлагдсан, эм тариагаа авч чадахгүй байгаа иргэдэд тусалж байна. 

С.Баярмагнай: Өнгөрсөн хугацаанд 100,000 хүн ажлын байргүй болсон гэсэн судалгаа гарсан байсан. Ихэнх нь үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд ажилгүй болсон. Тэдгээр ажилгүй болсон хүмүүс халдвар аваад гэртээ тусгаарлагдах үед эм худалдан авах чадваргүй байгааг ажигласан юм..

Ингээд эм худалдан авах чадваргүй хорооныхоо иргэдэд туслахаар болсон. Манай найзын "Ач-үр" гэдэг эмийн байгууллага эмээр тусалж дэмжсэн. Бас "Мөнхийн тун" ирж уулзаарай гэж байсан. 

Уг нь эдгээр эмийг даатгалаар хөнгөлөх болон үнэ төлбөргүй олгох ёстой. Дэлхийн хамгийн хямд вакцин тарьж байж, мөнгө тараагаад байгааг ойлгохгүй байна.

Надад тусалж байгаа хүмүүстээ баярлалаа. Хүмүүст хандаж хэлэхэд өөрсдийгөө хамгаалаарай. Наадам тэмдэглэхгүй байхыг дэмжээрэй. Юун цахим наадам бэ? Тэр мөнгөөрөө нэг жижиг ч болтугай эмнэлэг барих хэрэгтэй байна шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Anar
2 жилийн өмнө
202.72.245.165

Plz bi anime uzmeer bn hha

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.