?LIVE: Арбидол эмийг 19000-36000 мянган төгрөгөөр зарахаар тогтоолоо

Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа. 

Энэ долоо хоногт 15 ААН-үүдтэй уулзалт хийсэн. Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ.

. Ингэснээр эмийн сангууд дээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж өгнө.

201993912 331298898484827 3729740864946149372 n

Хүнд тохиолдолд хэрэглэдэг Энэтхэг улсаас орж ирж байгаа эм дээр мөн хязгаар тогтоож өгсөн. . Үнийн бодлогод төр оролцох шаардлагатай байна гэдгийг ковидын үед бид харлаа. Цаашид хаврын чуулганаар орсон хууль батлагдвал манай агентлаг хянах юм.

200692468 186074826856643 7909742016639308803 n

Монгол улс эмийнхээ 75 хувийг импортолдог байгаа. Эмийн үнэ нь үйлдвэрлэгчээс гараад импортлогдож, эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжин эмийн сангуудад, эмнэлэгт очсоноор хэрэглэгчид хүрдэг. Эмийн үнэнд тээвэр ложисток, татвар, нэмэн өртөг, лабораторийн зардал, хадгалалт, тээвэрлэлт, агуулахын зардал зэрэг багтаж байдаг.
Ковид цар тахлын үед дэлхий нийт даяараа эмийн хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэл маш чухал тавигдаж эхэлсэн.
. Олон улсад яг адилхан 25-26 хувиар эмийн үнэ нэмэгддэг. 
Тогтоосон үнэ бол эцсийн хэрэглэгчид очих үнэ юм. . Үүний хяналт дээр ШӨХТГ-аас хяналт тавина. Хэрэглэгчид гомдлоо мэдүүлэх боломжтой.

202140709 548016742862697 6573777014427671179 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.