? LIVE: Зохиолч С.Төмөр: Цагдаа нар намайг сандлаас унагаж, хавирга дээр өвдөглөж суусан

Номын баяр 2021 арга хэмжээний үеэр зодуулсан зохиолч С.Төмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. 

Зохиолч С.Төмөр: Энэ сарын 13-аас хойш фейсбүүкт номын баярын үеэр намайг цагдаа нар хүчирхийлж зодсон тухай мэдээлэл гарч, зургыг тавьсан байсан. Би бодит үнэн явдлыг нийтэд хүргэх гэж энэ хурлыг хийж байна.
Зургаадугаар сарын 11-13 хооронд Номын баяр болсон. Энэ сарын 10-нд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа "Номын ертөнц" байгууллага руу залгаад би номоо зарах лангуу, саравч асуусан. . . Ингээд 13-ны 18 цагийн үед өөрийн гурван номоо аваад бусдад танилцуулах, болж өгвөл зарах зорилготой очсон.
Үзэсгэлэн худалдаа ч тарж байсан. Ганц хоёр лангуу хоосон болоод байхаар нь нэг хоосон эзэнгүй сандал, ширээ, нэг бананы хайрцаг дээр номоо тавиад байж байтал хоёр охин ирсэн.
Хорь гаран насны хоёр охин ирээд та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төл, эндээс яв гээд шаардлага тавьсан. Үзэсгэлэн тарах хүртэл хүүхдүүд минь, жаахан сууж болох уу гэхэд болохгүй гар гээд хөөсөн.

Тэгэхээр нь би гарсаан. Сайн дураараа ном зарж байгаа хүмүүсийн хажууд нөгөө бананы хайрцаг дээр номоо тавиад сууж байсан л даа. Гэтэл нөгөө хоёр охин цагдаа дагуулж ирээд намайг баривчлуулах гэсэн. .

eeb32129e01ac9b01b6a22e51c7dcf64
Цагдаа ирээд надад та энд ном зарж болохгүй. Таныг ном зарж байна гэсэн гомдол ирсэн гээд цагдаагийн путикт очьё гэсэн. Тэгээд би ойлголоо, номоо аваад явья гэсэн. Гэтэл явуулахгүй гээд шууд авч явна гээд маргалдаан болсон. Тэгээд сууж байсан сандал дээрээс чирээд, босгоод толгой руу цохисон, хавирга руу цохьсон.. Намайг зүгээр байж байхад халдсан гэж үзэж байгаа.
Яагаад цагдаа нарыг дагаж яваагүй вэ гэхээр цагдаа нар хоёр охины захиалгаар намайг зодож мөнгө нэхэх зорилготой байсан гэж бодож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.