"Нюанс"-ын Д.Дүйнхэржавыг "орилдог" хэмээн хөрш нь зоджээ

"Нюанс" хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавыг хөрш нь "Гэрийн эзэн буюу дуурийн дуучин 15-20 цагийн хооронд дууны бэлтгэл /орилдог/ хийдэг учир Зөрчлийн хуулиар шүүхэд өгнө" хэмээн сүрдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Хэдийгээр хөрш нь шүүхэд өгөөгүй ч хэд хоногийн өмнө гэрт нь дайрч орж ирэн зоджээ. Энэ талаар бид дуучин Д.Дүйнхэржавтай холбогдон тодруулахад "Нөхцөл байдал иймдээ тулсанд их харамсаж байна. Орой гэр рүү дайрч орж ирэн намайг зодсон. Шүүх шинжилгээний газарт хандан гэмтлийн зэрэг тогтоолгосон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан" хэмээлээ. 

Түүний энэхүү хэрэг явдлаар хөндөж байгаа нэгэн асуудал нь айл хоорондын хананы хэмжээ бөгөөд "Сүүлийн үеийн орон сууцны хана стандартын бус байх шиг байх юм. Хуучны байрнуудын оршин суугчдад ийм асуудал тулгарч байгаагүй санагдах. Холбогдох газрууд нь ямар хяналт тавьдаг юм бол доо" гэсэн юм. 

Дуучин хүний гол зэмсэг бол хоолой. Иймд өдөр бүр хоолойгоо халаалтын бэлтгэл хийдэг нь дуучин залууг ийнхүү хохирогч болгоод байна. Байдал цаашдаа хэрхсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.