Хятадын цөмийн байгууламжид "гүйцэтгэлийн асуудал" гарчээ

БНХАУ-ын Тайшань цөмийн цахилгаан станцад хий алдагдсан гэх мэдээллийн дараа Францын эрчим хүчний компани "EDF Energy" тус станцын "гүйцэтгэлийн асуудал"-ыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.

Удалгүй Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ нь түлшний хоолойны асуудлаас үүдэлтэй аж.

Тэрээр энэ талаар "Энэхүү нөхцөл байдал нь хайлж буй цөмтэй холбоотой осол огт биш. Энэ бол хий алдагдаж, бохирдсон тохиолдол биш бөгөөд хяналттай ялгаруулалт юм" хэмээн "AFP" агентлагт ярьжээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр Инертийн хий нь маш бага урвалд ордог, тогтвортой химийн элементүүдийн бүлэг бөгөөд эрдэмтэд уг хийг химийн урвалаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг байна.

 118900963 gettyimages 454253441

Мөн Олон улсын цөмийн энергийн агентлагаас "Цацраг идэвхт осол гарсан гэсэн шинж тэмдэг байхгүй" хэмээн тэмдэглэсэн байна.

Тайшань цөмийн цахилгаан станц нь Хятадын Гуанжоу, Шэньжэнь хэсгийн бүс нутгийг эрчим хүчээр хангадаг аж.

бөгөөд шинжээчид үүнийг хэт халуун цаг агаар болон Юньнань мужийн усан цахилгаан станцын гүйцэтгэл ердийн хэмжээнээс доогуур байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.