Коронавирусийн дельта хувилбар толгой, хоолой өвдөх, нус гоожих шинж тэмдэгтэй

Энэтхэг улсад анх илэрсэн коронавирусийн дельта хувилбар дэлхийн 74 улсад албан ёсоор бүртгэгдээд байна. Тэгвэл уг шинэ хувилбараар халдварласан тохиолдолд толгой өвдөх, хоолой өвдөх болон хамраас нус гоожих шинж тэмдэг нийтлэг илэрч байгааг Zoe Covid шинж тэмдгийн судалгаагаар тогтоожээ.

. Тиймээс хүмүүс улирлын шинжтэй томуутай эндүүрч байж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ. Дээрх шинж тэмдгүүдээс гадна халуурах, ханиалгах, амталж үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдгүүд давхар илэрч байна.

Олон улсын эх сурвалжуудын мэдээлснээр коронавирусийн дельта хувилбар халдварлах чадамж 40 хувиар нэмэгдсэн ба хүндрэл үүсч эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин нэмэгдэж байгаа гэжээ.

Дашрамд мэдээлэхэд Америкийн Новавакс фирмийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин туршилтаар 90 хувь халдвараас хамгаалах үр дүнг харуулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.