В.Путин, Си Жиньпин тэргүүтэй их гүрний удирдагчид шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар баярын цахилгаан ирүүлсныг хүргэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

60593d979b353

“Санал хураалтын үр дүн Таны улс төрийн нэр хүндийг бүрэн дүүрэн нотлон харууллаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин:

unnamed

“Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээн авсан бөгөөд Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, чин сэтгэлээсээ хамтран ажилладаг түншүүд билээ. Эдүгээ хоёр улсын харилцааны хөгжлийн хандлага сайн байна.

.

Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг  бөгөөд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэл, монголын ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе”

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган:

5f4ca1f49f16b

Монгол Улсад 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

.

Энэхүү завшааныг тохиолдуулан Танд болон ах дүүгийн харилцаатай нөхөрсөг Монголын ард түмэнд амжилт бүтээл, ак жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук:

ббббб

2021-2027 оны сонгуульт хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Вьетнамын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Миний бие 2016 оны 7 дугаар сард Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр танай сайхан орон, монголын ард түмний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэнийг тэмдэглэхэд таатай байна. .

. Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид хоёр улсын төр засаг, ард түмэн хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны нягт хамтын ажиллагаагаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албан тушаалдаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен:

57560963 303

Монголын  ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. . Бид  энэхүү түншлэлийг  бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев:

20190409132751

Сонгуульд итгэлтэйгээр ялсан явдал Таны улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр болон Монголын ард түмний итгэл найдварын илэрхийлэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө Таны санаачлага, төлөвлөгөө  амжилталд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

. Манай ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа хоёр болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ нотлоё.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд:

DFkZGD WAAATqCh

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Энэтхэг Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс та хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. .

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд тань амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.