У.Хүрэлсүх Намын даргаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгнө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, энэ сарын 25-нд бүрэн эрхээ баталгаажуулан тангараг өргөх У.Хүрэлсүх багаа хэрхэн бүрдүүлэх талаарх таамгууд гарч эхлээд байна.

Харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилох бол Хэвлэл мэдээллийн албаны даргаар "Засах цаг" нэвтрүүлгийн хөтлөгч Ө.Золбаярыг томилно гэх таамаг байна.

Энэ үүднээсээ МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэх таамгууд ч ар араасаа хөвөрч байна. 

МАН-ын дүрэм ёсоор Намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Энэ дүрмээ мөрдөж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэрээр намын даргын тамгаа хүлээлгэж өгөх ажээ. Л.Оюун-Эрдэнийг Намын дарга болгох тохироог Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийсэн бөгөөд одоо зөвхөн Их хурлаараа батламжлах асуудал л үлджээ.

Тиймээс Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу энэ сарын 24-нд Их хурлаа хуралдуулж, намын даргын тамга, тэмдгээ хүлээлгэж өгөх юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.