СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-14

🔴LIVE: н.Цэнд-Аюуш: Би тээврийн салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн зарим ахмадуудын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Төрийн өндөр дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт: н.Цэнд-Аюуш:

Монголын төр 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ тээврийн салбарт зориулсныг минь өндрөөр үнэлж, Төрийн дээд одон медалиар шагнасанд маш их баярлаж байна. Энэ завшааныг ашиглан хань ижилдээ, хамт ажиллаж байсан үе үеийн нөхөддөө, албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Миний бие техникийн дунд боловсрол эзэмшсэн мөчөөсөө хойш Авто тээврийн 25-р баазаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Манай салбарынхан хүн тээвэр, ачаа тээврийн ажлыг маш өндөр түвшинд зохион байгуулж чаддаг байсан нь нүдэнд харагдаж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт н.Энхбаяр:

Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Би үйлчилгээний салбарт Булган аймгийн 8-р автобаазаас ажлын гараагаа эхэлж, бүхий л амьдралаа тээврийн салбарт зориулсан. Хамт ажиллаж байсан журмын нөхөддөө гүн талархал илэрхийлье.

Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнх:

Монголын ардчиллын 32 жилийн түүхэнд ардчилал, шударга ёс, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө зүтгэсэн хүмүүс төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяртай байна. Автотээврийн салбарт 40 гаруй жилийн хөдөлмөрөө зүтгэлээ зориулсан н.Энхбаяр ах минь, н.Цэнд-Аюуш ах минь шагнууллаа. Чингэлтэй дүүргийн нийт АН-ын гишүүд дэмжигчдэдээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.