СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израйль 12 жилийн дараа шинэ Ерөнхий сайдтай болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху 12 жилийн дараа суудлаасаа бууж, түүний орыг шинэ Ерөнхий сайд Нафтали Беннетт залгалаа. Тус улсад улс төрийн тогтворгүй байдал сүүлийн жилүүдэд ноёлж, өнгөрсөн хоёр жилд дөрвөн ч удаа сонгууль явуулаад байсан юм.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Беннетт бүх ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахаа мэдэгдэж, боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх ажлыг нэн түрүүнд хэрэгжүүлэхээ амлажээ.

Өнгөрсөн ням гарагт Израйлийн Парламентад санал хураалт явуулсан. Санал хураалтаар 60-59 харьцаатай саналаар баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтнүүд урьд өмнө байгаагүй улс төрийн нам эвслүүдийн бүлгэмийг удирдахаар болж, эргэлт хийв. .

Улмаар Нэтаньяху Ерөнхий сайдын суудлаас хөөгдсөн ч Ликуд намын дарга хэвээрээ үлдэх ба сөрөг хүчний удирдагч болж байна. Нэтаньяху суудлаа орхихдоо заавал эргэн ирнэ гэдгээ амлажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.