Ц.Амарсанаа өрсөлдөгчөө гурван үеийн турш "зодлоо"
Холимог тулааны шилдэг холбоо болох ONE Championship холбооны "Full Blast II" тулаанд монголын шилдэг тулаанч Ц.Амарсанаа "ганган" ялалт байгууллаа.
Ширэн бээлий, Mongolian Top Team багийн гишүүн Ц.Амарсанаагийн хувьд MGL-1 тулааны аварга төдийгүй Японы Depp холбоонд амжилттай тулалдаж байсан манай шилдэг тулаанч юм. Өчигдөр түүнтэй өрсөлдсөн АНУ-ын Хавай мужийн Бен Вилгем нь Ц.Амарсанаатай тулахаасаа өмнө ялагдал гээчийг үзээгүй байсан ч өчигдөр монгол тулаанчын өмнө хүчин мөхөстлөө. Бразилын жьюжицү суурьтай Бен Вилгем өмнөх өрсөлдөгчдөө бүгдийг нь өчиг, боолтоор ялаад байсан ч өчигдрийн тулаанд түүнд боломж олдсонгүй. Манай тулаанч бүтэн гурван үеийн турш илүүрхэн тулалдаж ялалт байгууллаа. Ийнхүү Ц.Амарсанаа ONE Championship холбоонд хоёр дахь ялалтаа байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.