СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-12

Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56 000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

НҮБ 2021 оныг Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын жил болгон зарлаж, Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Одоо арга хэмжээ авъя" уриан дор тэмдэглэж байна.

Үүнтэй холбогдуулан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас  санаачлан ХНХЯ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо, МҮЭ-ийн Холбоо, ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй "Одоо арга хэмжээ авъя: Хүүхдийн хөдөлмөрийг устгая!" цахим шууд хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

“Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын өдөр”-ийг манай улс 2002 оноос эхлэн 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Манай улсад 2016 оноос эхлэн Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийг бүрэн утсгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56 000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дийлэнх нь ХАА-д (хурдны морь унаж уралдах зэрэг), уул уурхай, барилгын салбарт  ажиллаж байна.

Энэ онд хөдөлмөр эрхлэгч 80 хүүхэд илэрсэн байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Хүүхдийн тусламжийн утас 108-үйлчилгээний төв”-д хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 25 дуудлага, мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.2 хувиар буурчээ. 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, “Хөдөлмөрийн тухай” хууль, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил хамгааллын Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.