СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-12

24 цагийн хугацаанд 1792 хүн шинээр халдвар авч, 9 хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11521 хүнд шинжилгээ хийхэд 1792 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 73 896 болж байна.

Харин 1280 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 511 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт 56 449 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Эмнэлэгт 7963 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5059 нь хөнгөн, хүндэвтэр 2156, хүнд 607, маш хүнд 141 хүн байна.

Дархлаажуулалтын нэгдүгээр тунд нийтдээ 1 890 678 хүн, хоёрдугаар тундаа 1 637 894 хүн байна. "Спутник-V" вакцин одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

aaa
2 жилийн өмнө
192.82.68.208

хориочээ, болохоо байлаашдээ

Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.249

Хурэлсух халдвар тараасан ,хууль яасан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.