Өнөөдөр Ц.Амарсанаа АНУ-ын тулаанчтай тулалдана
Холимог тулааны шилдэг холбоо болох ONE Championship холбооны "Full Blast II" тулаанд монголын шилдэг тулаанч Ц.Амарсанаа өнөөдөр тулалдана.
Ширэн бээлий, Mongolian Top Team багийн гишүүн Ц.Амарсанаагийн хувьд MGL-1 тулааны аварга төдийгүй Японы Depp холбоонд амжилттай тулалдаж байсан манай шилдэг тулаанч юм. Өнөөдөр түүнтэй өрсөлдөх АНУ-ын Хавай мужийн Бен Вилгем нь Бразилын жьюжицү суурьтай хэвтээ тулаанд сайн тулаанч юм. Тэрээр өнөөдрийг хүртэл таван тулаанд орж тавууланд нь өрсөлдөгчөө өчиг, боолтоор ялаад байгаа ажээ.
Тулаан Улаанбаатарын цагаар 20:30 цагт эхлэх ба ONE Championship холбооны албан ёсны дараах сувгаар шууд хүлээн авч үзнэ үү.
Шууд дамжуулалт: https://www.youtube.com/watch?v=aPeKmlbrZuU
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.