СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-06-11

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарын төсөв цахимд шилжсэнээр жил бүр 1 тэрбум төгрөг хэмнэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй ил тод болгох ажлыг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Цахим системтэй болсноор БШУ-ны салбарын байгууллагууд жил бүрийн улсын төсвийн төслөө цаасаар хэвлэн, салбар яам руугаа илгээх шаардлагагүй болж байгаа ажээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:  Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100,000 орчим төрийн албан хаагч Боловсролын салбарт ажилладаг. Нөгөө талаар Боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг.

Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг.

Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм. , сургалтын чанар хүртээмжид шууд зарцуулагдаж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой анхны алхам болж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд ямар өртөгөөр сургадаг болон төрөөс нэг хүүхдэд оноож буй хувьсах зардлын хэдэн хувь нь сурах орчинд, хэдэн хувь нь сурлагын ахицад нөлөөлдөг гэдгийг хянах боломж нээгдэнэ. Зөв төсөв байж түүнээс зөв бодлого байна. Зөв бодлогоос зөв үр дүн гарна. Монгол Улсад байгаа цэцэрлэг сургуулийн тоо өнөөдөр 2,500-д хүрсэн байна. .

Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Тиймээс цахим төсөв нь боловсролын салбарт гарч байгаа том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ. Харин Их, дээд сургуулиудийн хувьд ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөсөн. 

Боловсролын салбарын төсвийг хийнэ гэдэг өөрөө маш их цаг хугацаа шаардсан ажил байдаг юм байна. Учир нь манай салбарт нийт 2500 гаруй байгууллага бий. Бид гурван сарын турш ажиллаж, мэдээллээ ил тод болголоо. Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гаргаж байгаа зардлаа тэрбум төгрөгийн хэмнэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.