СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-06-11

ДАТА ИНФО: Эрх баригч нам нийслэлд 2005 оноос хойш анх удаа ялалт байгууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 удаагийн сонгуулийн түүхэнд 2021 он “үнэмлэхүй” гэх тодотголтой жил болж үлдэх нь.

Бүх ард түмнээс Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч болж сонгогдсон У.Хүрэлсүх өрсөлдөгчдөөсөө илт давуу ялсны зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан “ах” нараасаа ч илүүрхжээ.

МАН (МАХН)-аас Ерөнхийлөгчийн сонгуульд цуглуулсан саналын тоо
У.Хүрэлсүх 1993 оноос хойш 8 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орон нутаг, нийслэлийн аль алинаас нь хамгийн их санал цуглуулсан нэр дэвшигч болж байна.

Үе үеийн ерөнхийлөгчдөд нийслэлчүүдийн өгсөн саналыг харвал У.Хүрэлсүх үнэмлэхүй давуу байна. Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулгад нийслэлээс хамгийн бага хувиар сонгогдож байв.

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын НИЙСЛЭЛ дэх амжилтын эрэмбэ
(Нийт саналд эзлэх хувиар)

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анх удаа төрийн тэргүүнийг 6 жилээр сонгосон энэ удаагийн сонгууль нь эрх баригч МАН-ын хувьд сүүлийн 12 жилд анх удаа нийслэлд ялж буй тохиолдол юм. У.Хүрэлсүхээс өмнө Монгол Улсын 2 ба 3 дахь Ерөнхийлөгч нар нийслэлчүүдийн олонхыг саналыг авч байжээ.

Нийслэлчүүдийн сонголт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2005 оноос хойш МАН анх удаа ялалт байгууллаа.

Доорх хөдөлгөөнт графикаас харахад өнгөрсөн 7 удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн нийслэлээс авсан саналын тоо харьцангуй тогтвортой байжээ. Харин энэ удаагийн сонгуульд нийслэлээс авсан саналын тоо 2017 оныхоос 1.6 дахин нэмэгджээ.

МАН (МАХН)-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн цуглуулсан саналын тоо

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.