СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын цэргийн нисэх онгоц осолдож, 12 хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Мьянмарын армийн нисэх онгоц өнгөрөгч пүрэв гарагт тус улсын төв Мандалай бүсэд осолдож, дор хаяж 12 хүн нас барсан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд тус улсын Буддын шашны алдарт лам байсан аж. 

Энэхүү онгоц нь нийслэл Найпитаваас Маймио хот руу нисэж явжээ.  Онгоц Маймио хотын "Анисахан" нисэх онгоцны буудал дээр газардахаар зэхэж байхдаа осолдсон бөгөөд тэр үед цаг агаар тааламжгүй байсан гэж албаныхан тэмдэглэсэн байна.

Өөр нэгэн амьд үлдсэн хүн нь цэргийн алба хаагч бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл гараад байсан хэдий ч хэд хэдэн батлагдаагүй эх сурвалж түүнийг нас барсан гэж мэдээлсэн байна.

Ослын улмаас нас барсан ахмад лам нь Пьинмана дахь "Зай Коне" хийдийн хамба лам байжээ. Тэрээр 90 орчим настай байсан бөгөөд Мьянмарын төрийг эрхийг гартаа аваад буй хунтын дэглэмийн тэргүүн, ахлах генерал Мин Аун Хлаингийн холбоотнуудын нэг байсан аж.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.