? LIVE: Бөхийн төрлүүдийн "Poland Open"

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 44 орны 365 бөх зодоглож байна. Манай улсаас МУГД З.Дүвчингийн удирдлага дор дэлхийн медальтан гурван бүсгүй зодоглож байгаа ба -68кг жинд барилдах манай бөхчүүд хуваарь ёсоор маргааш барилдана. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -68кг жинд: Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа нар

Эмэгтэйчүүдийн -55кг жинд: ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа өнөөдөр хүч үзнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.