Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас гурван давхар барилга нуржээ

Энэтхэгийн баруун хэсгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсны дараа гурван давхар хуучирсан барилга нурж, дор хаяж 11 хүн амиа алдан, долоон хүн гэмтжээ.

Одоо аврах багийн олон арван алба хаагч барилгын нурангийг цэвэрлэн, доор нь дарагдсан байж магадгүй оршин суугчдыг олж илрүүлэхээр ажиллаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.  

гэж "Шинэ Дели Телевиз" сувгаар мэдээлжээ. Эргэн тойрны оршин суугчид гал сөнөөгчид болон цагдаа нартай нэгдэн, нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаанд оролцсон бөгөөд гэмтэж, бэртсэн долоон хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

1000

1000 (1)

Мумбай хотод сүүлийн 12 цагийн дотор 222 миллиметрт хүрсэн хур тунадас буусан гэнэ.

Энэтхэгт 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд тохиодог борооны улирлын үеэр барилга нурах явдал элбэг байдаг бөгөөд стандартын шаардлага хангаагүй байгууламжуудын суурь нь борооны усанд дорхноо сулардаг аж.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.