СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-10

🔴 LIVE: "Чингис хаан" ОУНБ ирэх сарын 4-нд анхны нислэгээ хүлээн авна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцаж байна. 

2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэ нисэх буудлын үйл ажиллагааг нээж, нислэгүүд хэвийн хийж эхэлнэ. "Буянт-Ухаа" нисэх буудлаас хийх нүүлгэн шилжүүлэлтийг энэ сард багтаан хийхээр төлөвлөжээ.

Шинэ нисэх буудал дээр Шуурхай удирдлагын төв байгуулсан 34 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх онгоцны буудал руу туршилтын нислэг хийлгэнэ. . Зургаадугаар сарын 15-наас Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг Чингис хаан нисэх буудал руу шилжүүлнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Баяр наадмаар Монголыг зорин ирэх жуулчдын боломжийг хангана. . Долоодугаар сарын 4 гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй.

Долоодугаар сарын 4-нөөс эхлэн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах шаардлагатай. Шаардлагатай бол Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хууль өргөн барих хэрэгтэй. Үүнд ИНЕГ-ын удирдлагууд саналаа өгөх хэрэгтэй.

Богдхан төмөр замын ажлыг долоодугаар сарын 4-н гэхэд эхлүүлэх хэрэгтэй. Яриад яваад байдгаа болих хэрэгтэй. Ингэхдээ хувийн хэвшлүүдтэй хамтарч, логистикийн төвүүдийг нээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажилд Японы талд давуу эрх олгох хэрэгтэй.

Долоодугаар сарын 04-нд ирэхэд бүх ажил зохион байгуулагдсан байх ёстой. Асуудал гарвал Засгийн газрын хуралдаанаар шуурхай оруулж шийдвэрлэх хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.