? LIVE: Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Б.А-ын хаяг дээр үл таних хоёр хүн бүртгэлтэй байжээ

Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн Б.А сонгуулийн 25-1 хэсэгт 13:00 цагийн үед саналаа өгөхөөр ирэх үед хаяг дээр нь огт амьдардаггүй хоёр хүний нэр гарч иржээ.

Иргэн Б.А: Миний бие Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд есөн жил амьдарч байна. Манай хаяг дээр надаас өөр хүн бүртгэлгүй. . Бүртгэлийн ажилтанд манай хаяг дээр миний мэдэхгүй хоёр хүн бүртгэлтэй байна гэхэд цаанаас ингэж ирсэн мэдэхгүй гэх хариултыг өгсөн. Намайг саналыг минь өгүүлэхгүй түлхэж гаргахыг оролдсон.

Цагдаад учраа хэлж, саналаа өгсөн байгаа. Саналаа өгөөд гарах үедээ тэнд байсан ажиглагч нар ийм асуудал гарлаа гэхэд тоохгүй байсан. Миний хувьд гомдолтой байна. Царцаа гэж хэлдэг иргэд манай хаяг дээр сонгууль өгч байгаад гэсэн юм.

Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн санал авах 25-1 хэсгийн ахлах: Иргэний асуудлыг бид нар шийдэхгүй. Амьдарч байгаа хороондоо болон Сонгуулийн ерөнхий хороонд хандахыг зөвлөсөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.