СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-09

🔴 LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөөд иргэдэд хандаж үг хэлсэнгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 16:00 цагт Баянзүрх дүүргийн 25-1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байр буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд очиж саналаа өглөө. Гэвч тэрбээр уг үйл явцыг сурвалжилж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан ард иргэддээ хандсан ямар ч үг хэлэхгүйгээр шууд яваад өглөө. 

Тэрбээр саналаа өгснийхөө дараа ард иргэддээ хандан үг хэлнэ хэмээн индэр бэлдүүлсэн байсан боловч эцсийн мөчид гэнэт үг хэлэхээ болих шийдэлд хүрсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүх шатны төрийн сонгуульд оролцож, саналаа өгснийхөө дараа "Ард иргэдээ хандсан уриалгын шинжтэй үгсийг хэлсээр ирсэн албан бус уламжлал" байдаг. Харин саналаа өгчихөөд юу ч хэлэхгүйгээр гарч явсан тохиолдол үүнээс өмнө байгаагүй юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.2

Буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй.

zochin
2 жилийн өмнө
202.131.250.130

erunhiilugch er ni medleg sul hun shuudee.Hiisen yum baigaal baih gehdee 4jild urdah erunhiilugchdin derged bol denduu ulbeger baisaan gej bodoj bna.Enhbayr dargin bol haana ch hurehgui

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.