СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Кардашиан: Кане Уэстийг насан туршдаа хайрлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Дэлхийн супер одуудын нэг Ким Кардашиан долоон жилийн турш хамтран амьдарсан нөхөр Кане Уэстээсээ салах өргөдлөө өгч, тэд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Тэгвэл өчигдөр рэппер .

Кардашиан нөхөр болон гурван хүүхдийнхээ хамт авахуулсан зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж, “төрсөн өдрийн мэнд хүргэе, насанд туршдаа чамайгаа хайрлана” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татжээ. Тэд 2014 онд Итали улсад хуримаа хийж байсан юм. Үүнээс хойш дөрвөн хүүхдийн эцэг эх болсон боловч тусдаа амьдарч, улмаар хоёрдугаар сард Кардашиан гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн.

Шүүхийн тэмдэглэлд Кардашиан Кане Уэстээс салсан ч хүүхдүүдээ хамтран өсгөх саналтай байгаа бөгөөд гэрлэлтийн өмнөх гэрээний дагуу эд хөрөнгөө хуваалцах хүсэлтэй байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.