СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун мэдэгдэхүйц жин хасчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сар орчмын дараа олон нийтийн өмнө гарахдаа нилээдгүй жин хассан байдалтай харагджээ. Энэ нь түүнийг жингийн илүүдэл болон амьдралын хэв маягаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай тулгарсан байж болзошгүй гэсэн таамгийг улам нэмэгдүүлж байна.

Ким Жон Ун 10 орчим жилийн өмнө төрийн эрхийг гартаа авахад нилээдгүй илүүдэл жинтэй байгаа нь олон улсын шүүмжлэгчдийн анхаарлыг татсан юм. Гэтэл өнгөрсөн бямба гарагт олон нийтэд дэлгэсэн зурган дээр Ким багагүй жин хассан байгааг харуулжээ.

. Намын улс төрийн товчооны уулзалтаас өмнө сар гаруйн хугацаанд Ким Жон Ун олон нийтийн өмнө гараагүй ажээ. Түүнийг энэ жил 37 настай гэж таамагладаг. Зурган дээрх бугуйн цаг нь дуртай цаг нь бөгөөд 12,000 ам.долларын үнэтэй гэж үзжээ.

Мөн Ким Жон Ун 2011 оноос хойш жилд дунджаар 6-7 кг нэмсээр энэ оны эхэнд гэхэд 140 кг жинд хүрсэн гэж Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба мэдээлсэн байна.

Коронавируст цар тахлын улмаас БНХАУ хилээ хааж, Умард Солонгост эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол нүүрлэсэн гэж эх сурвалжууд бичиж байгаа. Үүнтэй зэрэгцээд удирдагч Ким жингээ хасахыг илүүд үзэж байна гэжээ. Энэ хавар гурван долоо хоногийн турш олон нийтийн өмнө огт харагдаагүй нь түүнийг зүрхний хагалгаанд орсны дараа хүндээр өвдсөн байж болзошгүй гэсэн цуу яриа гарахад хүргэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.