Оюутан Э.Тэмүүлэн “Ид шидийн орон-2”-г хөгжмийн зэмсэгтэй болгов

АНУ-д суралцаж буй Э.Тэмүүлэн 10 мянган ам.долларын төсөлд шалгарч “Ид шидийн орон-2” төвийг иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болгож, сургагч багш нарын зүгээс өнөөдөр бяцхан хэмжээний тоглолт зохион байгууллаа.

Э.Тэмүүлэнгийн хувьд АНУ-ын Luther College-ыг энэ хавар IT чиглэлээр суралцаж, төгссөн юм. Түүний хувьд сургуульдаа суралцаж байх хугацаандаа 2007 оноос хэрэгжиж байгаа Davis Projects for Peace төсөлд оролцож, шалгаржээ.

Davis Projects for Peace төсөл нь эв найрамдлыг түгээх гол зорилготой төсөл бөгөөд Америкийн нийт 97 их сургууль энэ хөтөлбөрт хамрагддаг бөгөөд, 2020 онд нийт 99 төсөл шалгарснаас Luther College-ын хоёр сурагч шалгарсны нэг нь Монгол оюутан Э.Тэмүүлэн юм. Түүний хувьд 13 жил төгөлдөр хуураар хичээллэсэн нь уг төсөлд шалгарах гол хүчин зүйл болсон байна.

Э.Тэмүүлэн: Төслийн 10 мянган ам.доллараар “Ид шидийн орон-2”-г иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болгосондоо баяртай байна

Э.Тэмүүлэн “Миний зүгээс “Ид шидийн орон”-д туслах юмсан гэж их боддог байсан. Энэхүү төслөө тэр болгон хөгжмийн боловсрол авч чадахгүй хүүхдүүдэд туслахаар зорьж .

45BELL

Төсөл маань 2020 оны зун хэрэгжих ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас нэг жил хойшилж, одоо хэрэгжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг авахын тулд эхлээд сургуулиасаа шалгарч дараа нь бусад Америкийн 97 их сургууль, коллежоос шалгарч гарж ирсэн. .

Төслийн хүрээнд тоглолтын нэг төгөлдөр хуур, бөмбөр, хоёр ятга, тус бүр таван гитар, морин хуур, хийл авч өгсөн. “Ид шидийн орон” нь иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болсноор хүүхдүүдийн авьяасыг нээж, сэтгэл санааг тайтгаруулж, шинэ зүйл сурах боломжоор хангана гэж үзсэн.

IMG 8307 (Medium)

IMG 8283 (Medium)

IMG 8457 (Medium)

Хэдийгээр энэ төсөл маань хоёр сарын хугацаанд “Ид шидийн орон-2”-д үргэлжлэх ч гэсэн, “Ид шидийн орон-2” маань цаашаагаа үргэлжлүүлэн хөгжмийн сургалтыг хийхээр болсонд баярлаж байна.

А.Нямжав: Хүүхдүүд зургаан төрлийн хөгжмийн зэмсэгт суралцах болсонд баяртай байна

IMG 8464 (Medium)

Э.Тэмүүлэнгийн найз А.Нямжав: Миний хувьд ШУТИС-ийн барилгын инженерийн сургуульд суралцдаг. Найзыгаа дэмжин уг төсөлд оролцсондоо баяртай байна. Хөгжим бол дэлхийн хэл юм. . Монгол Улсын Консерватори сургуулийн мэргэжлийн ангийн оюутан залуус хоёр сарын хугацаанд хүүхдүүдэд анхан шатны мэдлэг олгоно. Ингээд хоёр сарын дараа хүүхдүүд маань сурч мэдсэнээ тайлагнах юм. Багш нарынх нь зүгээс бяцхан хэмжээний тоглолт зохион байгуулсан нь суралцагч хүүхдүүдэд урам зориг өгсөн явдал боллоо.

IMG 8419 (Medium)

IMG 8341 (Medium)

IMG 8362 (Medium)

С.Энхмандах: Хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх боломжийг хөгжмийн сургалт олгодог

“Лантуун дохио” ТББ-ын Гадаад харилцааны ажилтан С.Энхмандах: “Ид шидийн орон-2” өнгөрсөн зургаадугаар сараас үйл ажиллагаа эхэлсэн. Цар тахал гээд сургалтууд маань хаагдаад. Өнгөрсөн сараас цөөн тоогоор дугуйлан маань нээгдэж байна. Цар тахлын үед. Сургалтад 8-16 насны хүүхдүүд хамрагдаж байгаа. Цаашид хөгжмийн сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна.

IMG 8436 (Medium)

IMG 8331 (Medium)

IMG 8291 (Medium)

IMG 8398 (Medium)

IMG 8445 (Medium)

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.