СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-08

🔴 LIVE: СЕХ: Цагаан сонголтод уриалах нь сонгогчдын эрхэд халдаж буй үйлдэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-оос мэдээлэл өглөө.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Энэ удаагийн сонгуульд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Гар тооллого буюу хяналтын тооллогыг 100 хувь хийнэ. 

Өнөө өглөө 09:00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэлсэн. юм.

Нийт 457 хэсгийн хороо Улаанбаатарт ажиллаж байна. Нэг хэсэг дээр 3-4 баг 1600 орчим тээврийн хэрэгсэл, 3600 орчим сонгуулийн ажилтан ажиллаж байна.

. Өмнөх сонгуультай харьцуулахад идэвхтэй оролцсон.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо байгуулагдсан 18142 төрийн алба хаагч ажиллаж байна. 9000 гаруй цагдаагийн алба хаагч, 1300 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Зөөврийн санал авах ажил дээр эрүүл мэндийн 60 баг ажиллаж байна. 2641 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцаж ажиллана.
.

Гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Филиппин улсаас тусгай төлөөлөгч нар ирж ажиллаж байна.

-Тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдийн саналыг тэнд нь тоолох уу?
-Тусгаарлалтад байгаа 7051 иргэн эцсийн байдлаар зөөврийн хайрцгаар санал өгнө. Нэмж, хасахгүй. Эмнэлэгт шинээр очиж буй иргэдийн саналыг авах боломжгүй.

. Нэг хүн санал өгсний дараа тухайн орчмыг ариутгана. Саналын хайрцгийг улаанаас шар бүс рүү шилжихэд ариутгана. Саналыг уншуулаад гарч ирэхэд ч ариутгана. Тиймээс халдвар авах эрсдэл байхгүй гэж үзэж байна.

-Цагаан сонголтоос гарах үр дүнг тооцсон уу?
-Цагаан сонголтод уриалж буй хүмүүс бол бусад сонгогчийнхоо эрхэд халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Гэхдээ

гэсэн тооцоо бий.

-Сонгуулийн сурталчилгааны явцад илэрсэн зөрчил гарсан уу?

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:

-Нийт 41 гомдол бүртгэгдсэн. Худал мэдээлэл тараах, нэр дэвшигчийн нэр төр алдар хүндэд халдсан гэх мэт гомдол бүртгэгдсэнээс 19-ийг нь шийдвэрлэсэн.

УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн:

-Улсын хэмжээнд 2 1151 329 сонгогч бүртгэлтэй байгаагаас түр хасах тэмдэглэгээтэй 110 773 иргэн байна. Ингээд нийт 2 040 557 иргэн саналаа өгөх тооцоо гарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.