Их Британи улс 2022 он гэхэд дэлхийн хүн амыг бүрэн вакцинжуулахыг уриалав

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ долоо хоногт болох "Их долоо"-гийн уулзалтын үеэр гишүүн орнуудын удирдагчдыг дэлхийн ард түмнийг коронавирусийн эсрэг бүрэн вакцинжуулах ажилд нэгдэхийг уриалахаар төлөвлөж байгаа аж.

Жонсон ирэх баасан гарагт дэлхийн бусад удирдагчтай уулзахдаа олон улсын дархлаажуулалтын аяныг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэнэ гэжээ. Тэрээр өнгөрөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ хэмээн тэмдэглэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Канад, Франц, Итали, Японы удирдагчид баасан гарагаас Их Британид хүрэлцэн ирж, цар тахлын дараах дэлхийн сэргээн босголтын талаар гурван өдрийн турш хэлэлцэх юм. Үүнээс өмнө билээ.

Харин Их Британийн эрх баригчид НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Ковакс" хөтөлбөрт илүү гарсан вакцины хангамжаа өгнө гэж амласан. Түүнчлэн энэ жилд багтаан хоёр тэрбум гаруй фунт стерлингийн үнэтэй вакциныг бусад улс оронд хандивлахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.