"Ковид-19" халдвараар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна

Манай улсад одоогийн байдлаар коронавируст "Ковид-19" халдвараар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах
  • 1-1,5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
  •  Сайн унтаж амруулах
    - 3-5 насныхан 10-13 цаг
    - 6-12 насныхан 9-12 цаг
    - 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
  •  Зөв хооллох

        - Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

         - Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

         - Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

         - Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

         - Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах

  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.