"Насны хишиг"-ийг наадмын өмнө олгоно

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог.

Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. . "Насны хишиг"-гийн нөхөн олголтыг зургадугаар сарын 18-25-нд олгох аж.

Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм.

Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.

194663479 4528361160507910 5945957193551668991 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.